Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 4-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023 оны 4-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 4-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 8.8-10.5 градус дулаан, бусад сумуудад 2.0-8.1 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 28, Тооройд 26, Бигэрт 25, Жаргаланд 23, Тайшир, Хөхморьт, Алтайд 22, бусад сумуудад 15-20 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -14, Эрдэнэ, Цогтод -13, Есөнбулаг, Тонхилд -12, Чандмань, Тайширт -11, Баян-Уул, Цээл, Дэлгэр, Даривт -10, бусад сумуудад -2-8 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 15-18 градус дулаан, бусад нутгаар 6-12 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтай, Тооройд 52, Бигэрт 49, Хөхморьт, Шаргад 48, Баян-Уул, Цээлд 45, Жаргалан, Чандманьд 43, бусад нутгаар 36-42 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Эрдэнэд -17, Гуулинд -16, Чандманьд -15, Цогтод -14, бусад сумуудад -6-13 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарсан ба Есөнбулагт 3.5 мм, Цогт, Төгрөгт 2.8 мм, Халиунд 2.4 мм, Тонхил, Хөхморьтод 1.6 мм, Чандманьд 0.9 мм, Баян-Уул, Шаргад 0.6 мм, Гуулин, Бигэрт 0.5 мм, Эрдэнэд 0.4 мм, Жаргалан, Тайшир, Цээлд 0.3 мм, Дарив, Дэлгэрт 0.2 мм, Бугат, Тооройд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай сумд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугат, Алтай, Есөнбулагт 26 м/с, Тонхилд 24 м/с, Дарив, Цээл, Шаргад 20 м/с, Тооройд 19 м/с, Төгрөг, Эрдэнэд 18 м/с, бусад сумуудад 10-17 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Шаргад 2080, Баян-Уулд 970, Цээлд 624, Чандманьд 552, Даривт 367 толгой мал, нийт Говь-Алтай аймгийн хэмжээнд 4-р сарын байдлаар 4593 толгой мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирсэн байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн зарим нутгаар Алтай, Тоорой, Тонхил, Хөхморьт, Халиун, Шарга сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат ажигдагдаж байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /